2-р бүлгийн давталт
Огноо 2016/02/01 at 10:31 AM UnknownӨмнөх сэдвүүдээр бид дараах ойлголтуудыг судаллаа:
- Цахилгаан цэнэгийн үндсэн хууль;
- Цэнэгтэй биесийн харилцан үйлчлэлийн туршилт;
- Цэнэгийг харьцуулах цэг ба туйл;
- Цахилгаан гүйдлийн үүсгүүрүүд.
Санамж:
- Ижил цэнэгүүд түлхэлцэнэ, эсрэг цэнэгүүд таталцана;
- Хасах туйл нь нэмэх туйлаасаа илүү олон электронтой;
- Ө.х нэмэх туйл нь хасах туйлаасаа цөөн электронтой;
- Цахилгаан эрчим хүчийг атом дахь электроны тоон тэнцвэрийг алдагдуулан гарган авдаг.
Цааш нь...
2.3. Цахилгаан эрчим хүчний эх үүсвэр
Огноо at 9:56 AM UnknownАтомын цэнэгийн тэнцвэржилт алдагдвал цахилгаан гүйдэл хүч үүсдэг. Өөрөөр хэлбэл цэнэг нь саармаг буюу цэнэггүй атомын электроныг нь салган авах эсвэл атомд электрон нэмбэл цэнэгийн тэнцвэр алдагддаг. Үүнийг олон аргаар хийж болно:
1. Дулаанаар – жишээ нь дулаан хүйтний ялгааг цахилгаан гүйдэл болгоод уг гүйдлээ ашиглан халуун хүйтнийг хэмждэг хэмжүүр байдаг.
2. Соронзоор – соронзонтой эргэх бултай хөдөлгүүр
3. Химийн аргаар – хуруу зай
4. Механикаар– түлшээр ажилладаг цахилгаан үүсгүүр
5. Гэрлээр – нарны эрчим хүчний хавтан
6. Үрэлтээр – чичирхийллийн эрчим сарнилын төхөөрөмж...
Эдгээрийн дэлгэрэнгүй ажиллагааг өөрсдөө судлаарай.
Цааш нь...
2.2. Харьцуулах цэг ба туйл
Огноо at 9:40 AM UnknownБиеийн тухайн нэг цэг дээр ямар цэнэг байгааг тодорхойлохын тулд танд харьцуулан үзэх өөр нэг цэг байх хэрэгтэй. Харьцуулж буй цэг дээрх цэнэгээс хамааран тухайн цэгийн цэнэгийг нэмэх эсвэл хасах гэж тодорхойлдог.
Үүнийг хойноос нь “протон нь электроноосоо илүү олон байгаа учраас л тэр хэсэг нь нэмэх цэнэгтэй болдог” гэж хэлсэн ч болох юм. Өөрөөр хэлбэл электрон нь протоноосоо цөөн байгаа нь нэмэх цэнэгтэй байгаагийн шалтгаан юм.
Харин туйлын тухай яригдаж байгаа бол бидэнд заавал харьцуулан үзэх өөр хэсэг буюу цэг хэрэгтэй. Зураг 8 дээр электроныг зураасаар тэмдэглэжээ. В хэсгийн протон нь электроноосоо олон буюу В хэсэг нь цэнэггүй биеийг бодвол нэмэх цэнэгтэй байна гэж төсөөлье. Гэтэл А хэсэгт В-гээсээ ч цөөн электрон байна.
Өөрөөр хэлбэл В хэсэг дэх электроны тоо нь А хэсгээсээ олон тул В-г бид хасах туйл гэдэг. Харин А нь нэмэх туйл болно.
Үүнийг дараах байдлаар дүгнэе.
1. Нэг бие нь нөгөөгөөсөө олон электронтой бол тэр биеийг хасах цэнэгтэй гэнэ.
2. Нэг бие нь нөгөөгөөсөө цөөн электронтой бол тэр биеийг нэмэх цэнэгтэй гэнэ.
Цааш нь...
2.1. Цахилгаан цэнэгийн үндсэн хууль
Огноо 2015/01/15 at 10:34 AM UnknownЭсрэг тэсрэг зүйлс бие биедээ татагддаг гэдэг үг сонссон уу? Тийм бол баяр хүргэе. Та нар цахилгаан цэнэгийн тухай үндсэн хуулийг мэддэг болж таарлаа. Өөрөөр хэлбэл цахилгаан цэнэгийн энэ хууль нь “Эсрэг цэнэгүүд таталцана, ижил цэнэгүүд түлхэлцэнэ” юм.
Энэ хууль ёсоор хасах цэнэгтэй хоёр биеийг ойртуулахад бие биеээ түлхэж холддог. Үүнчлэн нэмэх цэнэгтэй хоёр бие ч харилцан түлхэлцэнэ. Харин эсрэг буюу харгалзан нэмэх, хасах цэнэгтэй хоёр бие таталцаж хоорондоо ойртоно.
Харин одоо цахилгаан цэнэгийн үндсэн хууль хэмээх энэхүү чухал хуулийг амьдрал дээр туршин үзье. Үүний тулд чамд хоёр үлээдэг бөмбөлөг хэрэгтэй. Хэрэв та халзан бол өөр хэн нэгэн үстэй хүнийг туршилтандаа оруулаарай.
1. Эхлээд нэг бөмбөлөгөө үлээж амсрыг нь боо
2. Бөмбөлөгөө толгойтой үсэндээ сайтар үр
Одоо та сайн ажиглавал бөмбөлөгөнд таны үснүүд татагдан наалдах болно. Учир нь үрэлтийн үр дүнд таны үс, бөмбөлөг хоёр эсрэг цэнэгтэй болсонд ажээ. (Зураг 6)
Одоогоор бид цахилгаан цэнэгийн хуулийн зөвхөн эсрэг цэнэгүүд таталцдаг хэсгийг нь л туршилтаар баталлаа. Одоо ижил цэнэгүүд түлхэлцэх хэсгийг баталъя.
1. 2 бөмбөлөг үлээж амсрыг нь боо
2. 2 бөмбөлөгөө нарийн утсаар нэг саваа модноос уя
3. 2 бөмбөлөгөө толгойтой үсэндээ сайтар үр
Ингээд бөмбөлөгүүдээ сул тавьбал тэд бие биеэ түлхэхийг харах болно. (Зураг 7)
Цааш нь...




