3.4 Омын хууль
Огноо 2016/05/25 at 1:23 PM Unknown
Георг Симон
Ом нь олон тооны туршилт, ажиглалт, мятрашгүй тэвчээр хөдөлмөрийн хүчээр цахилгаан хэлхээний дээрх гурван хэмжигдэхүүнүүдийн хоорондын хамаарлыг олж тогтоосон байна. Энэхүү хамаарлыг хэд хэдэн янзаар илэрхийлэн хэлж болдог хэдий ч цаад мөн чанар нь бүгд ижил билээ.
...
1.
Хэлхээний хүчдэл нь түүний эсэргүүцэл, гүйдлийн үржвэртэй шууд хамааралтай:
V = I * R
Тухайлбал 5Ω эсэргүүцэл бүхий хэлхээгээр 0,5А гүйдэл гүйж
байгаа бол уг хэлхээний хүчдэл нь,
V = 0,5А * 5Ω = 2,5B болно.
Гүйдлийн
хэмжээг өөрчлөхгүй тогтмол
байлгаад хүчдэлээ нэмэгдүүлье гэвэл эсэргүүцлээ нэмэх хэрэгтэй байх нь.
V = 0,5А * 50Ω = 25B
2.
Хэлхээний гүйдэл нь түүний хүчдэлтэй шууд,
эсэргүүцэлтэй урвуу хамааралтай:
I = V / R
Тухайлбал 300Ω эсэргүүцэл бүхий хэлхээний хүчдэл 12В бол
гүйдэл нь,
I = 12B / 300Ω = 0,04A = 40мA болно.
Эсэргүүцлийн
хэмжээг өөрчлөхгүй тогтмол
байлгаад гүйдлээ багасгая гэвэл хүчдэлээ багасгах хэрэгтэй юм.
I = 9B / 300Ω = 0,03A = 30мA
3.
Хэлхээний эсэргүүцэл нь түүний хүчдэлтэй
шууд, гүйдэлтэй урвуу хамааралтай:
R = V / I
Тухайлбал 220В хүчдэлтэй
хэлхээний гүйдэл 1А бол эсэргүүцэл нь,
R = 220 / 1A = 220Ω болно.
Гүйдлийн
хэмжээг өөрчлөхгүй тогтмол
байлгаад эсэргүүцлээ нэмэгдүүлье гэвэл хүчдэлээ нэмэх хэрэгтэй ажээ.
R = 380В / 1A = 380Ω
Зураг 13. Омын хууль
Омын хуулийг тогтоохийн тулд зөвхөн
V = I * R хэсгийг л цээжлэхэд болно.
“Цахилгаан хэлхээний хүчдэл нь
түүний гүйдэл, эсэргүүцлийн үржвэртэй тэнцүү”
V = I * R томъёоноос гүйдлийг олоход:
I = V / R болно.
Харин эсэргүүцлийг
олбол:
R = V / I юм.