3.3 Цахилгаан хэмжигдэхүүнүүд ба электроны урсгал
Огноо 2016/05/25 at 12:34 PM UnknownЦахилгаан хэлхээний үндсэн гол хуулийг 1827 онд Германы физикч Георг Ом нээжээ. Энэ хуульд дараах гурван ойлголт хэрэглэгдэнэ:
...
 1. Хүчдэл – Хэлхээний хоёр цэгийн хоорондын потенциалын ялгавар буюу цахилгаан хөдөлгөгч хүч. Энэ хэмжигдэхүүнийг V  үсгээр тэмдэглэдэг.  ‘Вольт’ гэдэг нэгжээр хэмжиж В үсгээр тэмдэглэж заншжээ. 
2. Гүйдэл – Хүчдэлийн нөлөөгөөр хэлхээгээр гүйх электроны урсгал буюу цахилгаан гүйдэл. I үсгээр тэмдэглэдэг.  ‘Ампер’ гэдэг нэгжээр хэмжиж А үсгээр тэмдэглэдэг. 
3. Эсэргүүцэл – Цахилгаан хэлхээг бүрдүүлэгч төхөөрөмж, дамжуулагч утаснууд нь дотоод шинж чанараасаа хамааран электроны урсгалд саад учруулж байдаг.  Энэ саад учруулагч хүчийг бид эсэргүүцэл гэж нэрлээд R үсгээр тэмдэглэдэг. Хэмжих нэгжээр нь дээрх эрдэмтний дурсгалд зориулж ‘Ом’-ыг сонгож Ω үсгээр тэмдэглэж байхаар тогтжээ. 
Хүснэгт 1. Цахилгаан хэлхээний хэмжигдэхүүнүүд
 
   
   
   
   
Тайлбар: Хэмжигдэхүүнүүдийг тэмдэглэхдээ олон улсын стандартыг мөрдсөн болно. Манай зарим сурах бичигт дээрх хэмжигдэхүүнүүдийг өөр үсгээр тэмдэглэсэн байж болох тул уншигч та бүү гайхаарай.