3.6 Цахилгаан гүйдэл ба хүний эрүүл мэнд

Өмнөх хичээлийн Зураг 15 дээр бид унтраалга нэмж зурсаныг та нар ажиглаа биз ээ. Энэ нь бодит амьдралд гэрэл нь заавал унтраалгатай байдгаас санаа авсан хэрэг юм.

Унтраалга нь салгаатай ийм хэлхээг бид нээлттэй хэлхээ гэдэг. Харин Зураг 14-д үзүүлсэн хэлхээ нь унтраалгагүй шууд холбогдсон байгаа тул битүү хэлхээ гэнэ. Өөрөөр хэлбэл цахилгаан техникийн онолоор унтраалга дарж гэрэл асаахыг бид хэлхээг битүүрүүллээ гэж хэлж болох юм. ...
Дээрх нээлттэй хэлхээний унтраалгыг салгасан үед хэлхээ тасарч электроны хөдөлгөөн зогсон, гүйдэл гүйхээ болино. Гэхдээ энэ нь зай хураагуурын хүчдэл бас байхгүй болчихно гэсэн үг биш ээ!
Жишээ нь бидний гэрийн чийдэн нь зай хураагуураар биш цахилгаан станцын үүсгүүрээс тэжээгдэн асдгийг бид мэднэ. Унтраалгыг унтраасан ч цахилгааны утасны үзүүрүүд дээр станцын үүсгэдэг хүчдэл байсаар байдаг.

Иймд та бүхэн ямар ч тохиолдолд цахилгааны утасны үзүүрээс нүцгэн гараараа барьж болохгүй шүү!! Заавал хамгаалалттай бахь эсвэл халив хэрэглээрэй!
Хүний биеээр бага хэмжээний гүйдэл гүйхэд онцын сөрөг нөлөөгүй боловч их хэмжээний гүйдэл гүйвэл эрүүл мэнд, амь насанд аюултай байдаг. Гэрийн цахилгаан хангамж нь хүний амь насанд аюултай хэмжээний гүйдэл үүсгэх боломжтойг бүү мартаарай. 

Дараах хүснэгтэд цахилгаан гүйдэл хүний биед хэрхэн нөлөөлдгийг товч харуулжээ. 

 Хүснэгт 2. Цахилгаан гүйдэл хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
Гүйдлийн хэмжээ
(милл
иАмпер)
Хүний биед нөлөөлөх нь
1 мA
Чимчигнэх байдлаар мэдрэгдэнэ. Тодорхой нөхцлүүдэд аюултай.
5мA
Бага зэргийн цочироо мэдрэгдэнэ. Өвтгөхгүй боловч тавгүйтүүлнэ. Гэмтэл учруулах магадлалтай.
6мA – 16мA
Өвчин үүсгэхүйц цочироо мэдрэгдэнэ. Булчингаа удирдаж чадахаа байна.
17мA – 99мA
Ихээхэн зовиуртай өвдөнө. Амьсгал тасалдана. Булчин татна. Үхлийн аюултай.
100мA – 2000мA
Зүрхний хэмнэл алдагдана. Булчин татна. Тархины эд эс гэмтэнэ. Үхлийн аюултай.
> 2,000мA
Зүрх зогсоно. Дотоод эд эрхтэн гэмтэнэ. Түлэгдэнэ. Үхлийн аюултай.

0 comments: