2.2. Харьцуулах цэг ба туйл
Огноо 2016/02/01 at 9:40 AM UnknownБиеийн тухайн нэг цэг дээр ямар цэнэг байгааг тодорхойлохын тулд танд харьцуулан үзэх өөр нэг цэг байх хэрэгтэй. Харьцуулж буй цэг дээрх цэнэгээс хамааран тухайн цэгийн цэнэгийг нэмэх эсвэл хасах гэж тодорхойлдог.
Зураг 8. Зай хураагуур
Хуруу болон машины зай дээрх (+) , (-) тэмдэгтэй А, В хэсгүүдийг бид туйлууд гэж нэрлэдэг.(Зураг 8)
Өмнөх сэдвээр нэмэх цэнэгтэй байна гэдэг нь тухайн хэсэгт протон нь илүү олон байна гэсэн үг гэдгийг бид мэддэг болсон.
Үүнийг хойноос нь “протон нь электроноосоо илүү олон байгаа учраас л тэр хэсэг нь нэмэх цэнэгтэй болдог” гэж хэлсэн ч болох юм. Өөрөөр хэлбэл электрон нь протоноосоо цөөн байгаа нь нэмэх цэнэгтэй байгаагийн шалтгаан юм.
Харин туйлын тухай яригдаж байгаа бол бидэнд заавал харьцуулан үзэх өөр хэсэг буюу цэг хэрэгтэй. Зураг 8 дээр электроныг зураасаар тэмдэглэжээ. В хэсгийн протон нь электроноосоо олон буюу В хэсэг нь цэнэггүй биеийг бодвол нэмэх цэнэгтэй байна гэж төсөөлье. Гэтэл А хэсэгт В-гээсээ ч цөөн электрон байна.
Өөрөөр хэлбэл В хэсэг дэх электроны тоо нь А хэсгээсээ олон тул В-г бид хасах туйл гэдэг. Харин А нь нэмэх туйл болно.
Үүнийг дараах байдлаар дүгнэе.
1. Нэг бие нь нөгөөгөөсөө олон электронтой бол тэр биеийг хасах цэнэгтэй гэнэ.
2. Нэг бие нь нөгөөгөөсөө цөөн электронтой бол тэр биеийг нэмэх цэнэгтэй гэнэ.