2.1. Цахилгаан цэнэгийн үндсэн хууль
Огноо 2015/01/15 at 10:34 AM UnknownЭсрэг тэсрэг зүйлс бие биедээ татагддаг гэдэг үг сонссон уу? Тийм бол баяр хүргэе. Та нар цахилгаан цэнэгийн тухай үндсэн хуулийг мэддэг болж таарлаа. Өөрөөр хэлбэл цахилгаан цэнэгийн энэ хууль нь “Эсрэг цэнэгүүд таталцана, ижил цэнэгүүд түлхэлцэнэ” юм.
Зураг 5. Цахилгаан цэнэгийн үндсэн хууль
...
Энэ хууль ёсоор хасах цэнэгтэй хоёр биеийг ойртуулахад бие биеээ түлхэж холддог. Үүнчлэн нэмэх цэнэгтэй хоёр бие ч харилцан түлхэлцэнэ. Харин эсрэг буюу харгалзан нэмэх, хасах цэнэгтэй хоёр бие таталцаж хоорондоо ойртоно.
Харин одоо цахилгаан цэнэгийн үндсэн хууль хэмээх энэхүү чухал хуулийг амьдрал дээр туршин үзье. Үүний тулд чамд хоёр үлээдэг бөмбөлөг хэрэгтэй. Хэрэв та халзан бол өөр хэн нэгэн үстэй хүнийг туршилтандаа оруулаарай.
1. Эхлээд нэг бөмбөлөгөө үлээж амсрыг нь боо
2. Бөмбөлөгөө толгойтой үсэндээ сайтар үр
Одоо та сайн ажиглавал бөмбөлөгөнд таны үснүүд татагдан наалдах болно. Учир нь үрэлтийн үр дүнд таны үс, бөмбөлөг хоёр эсрэг цэнэгтэй болсонд ажээ. (Зураг 6)
Зураг 6. Эсрэг цэнэгтэй үс, бөмбөлөг
Одоогоор бид цахилгаан цэнэгийн хуулийн зөвхөн эсрэг цэнэгүүд таталцдаг хэсгийг нь л туршилтаар баталлаа. Одоо ижил цэнэгүүд түлхэлцэх хэсгийг баталъя.
1. 2 бөмбөлөг үлээж амсрыг нь боо
2. 2 бөмбөлөгөө нарийн утсаар нэг саваа модноос уя
3. 2 бөмбөлөгөө толгойтой үсэндээ сайтар үр
Ингээд бөмбөлөгүүдээ сул тавьбал тэд бие биеэ түлхэхийг харах болно. (Зураг 7)
Зураг 7. Ижил цэнэгтэй хоёр бөмбөлөг
Цааш нь...