1-р бүлгийн давталт
Огноо 2014/12/17 at 1:46 PM UnknownӨмнөх сэдвүүдээр бид дараах ойлголтуудыг судаллаа:
- Электроник гэдэг нь электроны хөдөлгөөнийг чиглүүлэн залахтай холбоотой асуудлуудыг судалдаг шинжлэх ухаан;
- Атом нь электрон, протон, нейтрон гэгдэх жижиг бөөмсөөс тогтдог;
- Электрон нь хасах, протон нь нэмэх цэнэгтэй ба харин нейтрон нь цэнэггүй; ...
- Электрон нь атомын цөмөө тойрон олон давхарга үүсгэн эргэлдэж байдаг;
- Дамжуулагчидийн атомын гадна давхаргад 3 болон түүнээс цөөн электрон байдаг;
- Дамжуулагчид цахилгаан гүйдлийг сайн нэвтрүүлнэ;
- Хагас дамжуулагчидийн атомын гадна давхаргад 4 электрон байдаг;
- Хагас дамжуулагчид цахилгаан гүйдлийг орчны нөхцөлөөс хамааруулан нэвтрүүлнэ; Тусгаарлагчидын атомын гадна давхаргад 5 болон түүнээс олон электрон байдаг;
- Тусгаарлагчид цахилгаан гүйдлийг нэвтрүүлэхгүй.
Цааш нь...
1.4. Дамжуулагч, хагас дамжуулагч, тусгаарлагчид
Огноо 2014/12/15 at 10:37 AM UnknownГадна давхаргадаа 3 болон түүнээс цөөн электронтой атом нь тэдгээр гадаад
электронуудаа амархан алддаг шинж чанартай байдаг. Алдагдсан электронууд нэг
бол өөр атомд нэгдэнэ, үгүй бол сул электрон болон ‘тэнэж’ явдаг. Сул электрон
нь цахилгаан гүйдэл гүйх эх сурвалж билээ....
Цааш нь...
1.3. Электроны давхарга
Огноо 2014/12/12 at 5:06 PM UnknownЭлектрон нь цөмөө тойрон хэд, хэдэн давхарга болон эргэдэг.
Цааш нь...
1.2. Атомын цэнэг
Огноо 2014/12/10 at 10:12 AM UnknownБөөмс нь цэнэг гэгдэх онцгой нэгэн шинж чанартай байдаг. Электрон нь хасах, протон нь нэмэх цэнэгтэй байдаг. Харин нейтрон нь цэнэггүй юм.
Математикт -1 ба +1 гэсэн 2 тооны нийлбэр нь 0 болдог шиг электрон, протоны цэнэгүүд нь бие биеэ саармагжуулж байдаг. Атомд байгаа электрон, протоны тоо тэнцүү бол цэнэгүүд нь саармагжаад уг атом цэнэггүй болно. ...
Цааш нь...
1.1. Атом
Огноо 2014/12/09 at 12:04 PM UnknownЭлектроник гэдэг нь электроны хөдөлгөөнийг чиглүүлэн залахтай салшгүй холбоотой физик, технологийн шинжлэх ухааны салбар юм. Тиймээс түүнийг сурахад атомийн бүтцийг судлах нь зайлшгуй чухал юм. Бидний харж, хүрч, амталж, үнэрлэж байгаа төдийгүй бидний мэдрэхүйд мэдрэгдэхгүй байгаа бүх л эд зүйлс нь бодисоос тогтоно. Бодис нь атомаас тогтдог. Жишээ нь цасан ширхэг нь хөлдсөн уснаас, ус нь усны атомаас тогтоно. ...
Атом нь өөрөө олон жижиг бөөмсөөс тогтдог. Атомын төвд цөм байх ба харин цөмийг тойрон электрон гэгдэх жижиг бөөмс эргэлдэнэ. Харин цөм нь протон ба нейтрон гэгдэх 2 өөр төрлийн бөөмсөөс бүрдэнэ.
Цааш нь...
Эхлэл
Огноо at 11:28 AM UnknownОдоо үед техник технологи хөгжихийн хирээр хүүхэд багачууд маань робот техникийг ихэд сонирхох болжээ. Хүүхдүүд та бүхэн робот хийж чаддаг болъё гэвэл электроник, програмчлал, механикийн шинжлэх ухаануудын мэддэг байх ёстой юм. Нэг хүн эдгээрийг бүрэн дүүрэн эзэмшихэд хэцүү тул роботыг тус тусдаа нарийн мэргэшсэн мэргэжилтнүүд баг болон хийдэг юм. Энэхүү багийн электроникоор мэргэшсэн нэг гишүүн болъё гэвэл одооноос түүнд сонирхон суралцах ёстой. Энэ сонирхлыг хөгжөөх, дэмжих, өдөөх зорилгоор энэхүү блогийг нээлээ. Энэ блогийг би 10 нас хүрсэн, дундаж мэдлэг чадвартай хүүхдүүд уншиж ойлгоод явчих боломжтой байхаар хөтлөн явуулахыг хичээх болно. Болгооно уу?
Цааш нь...