3.5 Цахилгаан хэлхээний бүдүүвч зураг
Огноо 2016/05/27 at 4:11 PM UnknownДоорх зурагт зай хураагуур, дамжуулагч утас, жижиг гэрлээс тогтсон хамгийн энгийн цахилгаан хэлхээг үзүүлжээ. Зай хураагуур бас өөрөөр үүсгүүр эсвэл тэжээл гэж нэрлэдэг. Харин гэрлийг ачаа гэж нэрлэх нь бий. Гэрлийн оронд хөдөлгүүр холбочихвол тэр нь бас л нэг төрлийн ачаа болох юм.
...
Хүчдэлийн нөлөөгөөр электронууд нь хасах туйлаас нэмэх туйл руу гүйдэг билээ. Энэ чиглэлийг дээрх зурагт ногоон зураасаар тэмдэглэжээ.
Олон улсын эрдэмтэн мэргэд зөвлөлдөөд гэрэл, зай хураагуур, хөдөлгүүр гэх мэт бүх л цахилгаан төхөөрөмжийг зурахдаа хялбар зурагт тэмдэглэгээ ашиглаж байхаар тогтжээ. Энэ тэмдэглэгээг ашиглавал дээрх хэлхээг илүү амарханаар зурж болно. Үүнийг цахилгаан хэлхээний бүдүүвч зураг гэдэг:
Зураг 15. Энгийн цахилгаан хэлхээний тогтсон тэмдэглэгээ бүхий бүдүүвч зураг.