1-р бүлгийн давталт
Огноо 2014/12/17 at 1:46 PM UnknownӨмнөх сэдвүүдээр бид дараах ойлголтуудыг судаллаа:
- Электроник гэдэг нь электроны хөдөлгөөнийг чиглүүлэн залахтай холбоотой асуудлуудыг судалдаг шинжлэх ухаан;
- Атом нь электрон, протон, нейтрон гэгдэх жижиг бөөмсөөс тогтдог;
- Электрон нь хасах, протон нь нэмэх цэнэгтэй ба харин нейтрон нь цэнэггүй; ...
- Электрон нь атомын цөмөө тойрон олон давхарга үүсгэн эргэлдэж байдаг;
- Дамжуулагчидийн атомын гадна давхаргад 3 болон түүнээс цөөн электрон байдаг;
- Дамжуулагчид цахилгаан гүйдлийг сайн нэвтрүүлнэ;
- Хагас дамжуулагчидийн атомын гадна давхаргад 4 электрон байдаг;
- Хагас дамжуулагчид цахилгаан гүйдлийг орчны нөхцөлөөс хамааруулан нэвтрүүлнэ; Тусгаарлагчидын атомын гадна давхаргад 5 болон түүнээс олон электрон байдаг;
- Тусгаарлагчид цахилгаан гүйдлийг нэвтрүүлэхгүй.