3.3 Цахилгаан хэмжигдэхүүнүүд ба электроны урсгал
Огноо 2016/05/25 at 12:34 PM UnknownЦахилгаан хэлхээний үндсэн гол хуулийг 1827 онд Германы физикч Георг Ом нээжээ. Энэ хуульд дараах гурван ойлголт хэрэглэгдэнэ:
...
1. Хүчдэл – Хэлхээний хоёр цэгийн хоорондын потенциалын ялгавар буюу цахилгаан хөдөлгөгч хүч. Энэ хэмжигдэхүүнийг V үсгээр тэмдэглэдэг. ‘Вольт’ гэдэг нэгжээр хэмжиж В үсгээр тэмдэглэж заншжээ.
2. Гүйдэл – Хүчдэлийн нөлөөгөөр хэлхээгээр гүйх электроны урсгал буюу цахилгаан гүйдэл. I үсгээр тэмдэглэдэг. ‘Ампер’ гэдэг нэгжээр хэмжиж А үсгээр тэмдэглэдэг.
3. Эсэргүүцэл – Цахилгаан хэлхээг бүрдүүлэгч төхөөрөмж, дамжуулагч утаснууд нь дотоод шинж чанараасаа хамааран электроны урсгалд саад учруулж байдаг. Энэ саад учруулагч хүчийг бид эсэргүүцэл гэж нэрлээд R үсгээр тэмдэглэдэг. Хэмжих нэгжээр нь дээрх эрдэмтний дурсгалд зориулж ‘Ом’-ыг сонгож Ω үсгээр тэмдэглэж байхаар тогтжээ.
Хүснэгт 1. Цахилгаан хэлхээний хэмжигдэхүүнүүд
Хэмжигдэхүүн
|
Хэмжигдэхүүний тэмдэглэгээ
|
Хэмжих
нэгж
|
Хэмжих
нэгжийн
тэмдэглэгээ
|
Жишээ
|
Хүчдэл
|
V
|
Вольт
|
B
|
AA хуруу зай V=1,5B;
Цэнэглэдэг
AAA зай V=1,2В
|
Гүйдэл
|
I
|
Ампер
|
A
|
I=0,6A;
I=5mA
|
Эсэргүүцэл
|
R
|
Ом
|
Ω
|
R=200Ω;
R=200kΩ
|
Тайлбар: Хэмжигдэхүүнүүдийг тэмдэглэхдээ олон улсын стандартыг мөрдсөн болно. Манай зарим сурах бичигт дээрх хэмжигдэхүүнүүдийг өөр үсгээр тэмдэглэсэн байж болох тул уншигч та бүү гайхаарай.